English Narrative
07-Nov-2021 -- Аялал эхлэхээс хэдхэн хоногийн өмнө зохиогдсон нэгэн арга хэмжээний үеэр цугларсан бидний хэсэг нөхөд монголчуудын дунд “Сэгс цагаан богд” хэмээн нэрлэгддэг нэгэн уулын зүүн хойно орших N43о, E099o огтлолцлын цэг дээр очихоор санал нэгдсэн юм.
Хэдэн хоног бэлтгэлээ базааж 2021.11.06-ны өдөр 2 машинтайгаар багийн 6 гишүүн зорьсон цэг рүү хөдлөв. Зорьсон цэг маань хол (1000 гаруй км) нэг өдөрт очиж чадахгүй учир хожуу тайван явах үүднээс замдаа нэг хонох төлөвлөгөөтэйгөөр хотоос гарав.
Үдээс хойш Улаанбаатар хотоос гарсан манай багийнхан орой 20:00 цагийн үед Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод хүрэлцэн ирэв. Тэнд “Богд” хэмээх шинэхэн ашиглалтад орсон зочид буудалд хоноглоод өглөө эртлэн 06:00 цагт цааш хөдлөв. Замдаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум – “Худаг урт” бригад – Монголын хоолой – Орог нуурын зүүн тал – Баянговь (Баянхонгор) – Шинэжинст (Баянхонгор) маршрутаар явж үдээс хойш 15:30 цагийн үед Шинэжинст сумын төвд хүрэлцэн ирэв. Арвайхээр хотоос Шинэжинст сум хүртэл бүх замын туршид шинэхэн орсон цастай байлаа.
Шинэжинст суманд өөрсдийн авч явсан хүнсээрээ хооллоод шатахуунаар машинуудаа цэнэглээд “Эхийн гол”-ын зүг хөдлөв. Замд битүү цастай, биднээс өөр хүмүүс цас орсноос хойш зорчоогүй байсан учир бага зэрэг төөрч, 3 удаа хунгар цасанд сууж цас ухсаар төлөвлөсөн цагаасаа оройтож 22:00 цагийн үед “Эхийн гол”-д хүрэлцэн ирэв.
Эхийн голд 10 гаруйхан айл өрх амьдран суудаг, зундаа жимс ногоо тариалдаг, Монголын хамгийн халуун газрын нэгээр тодорсон жижигхэн суурин юм. Тэнд тариаланчдаас гадна байгаль орчны хамгааллын ажилтан болон цаг уурын шинжилгээний ажилтнууд амьдардаг ажээ.
Цастай, хүйтэн (гадаа -20 гаруй градус) машинд хонох боломж муу байсан учир Байгаль орчны байцаагчийн албаны өрөөнд хоноглоод, өглөө нар мандах үед тэнд амьдардаг Тэгшзаяа гэдэг хүнээр газарчлуулан цэгийн зүг хөдөллөө.
Тосгоноос урагш гарсан 2 замын урд зүг рүү чиглэсэн замаар 20 гаруй км аялаад, замгүй газраар говийн бут сөөг, дов сондуулыг тойрох маягаар цэг рүүгээ алхам алхмаар урагшлав.
Цаашлах тусам хадан уул, цохио олширч машин явахад хүндрэлтэй, хад чулуунд дугуй хагарах аюул их байсан тул гол төлөв жалган дундуур явсаар цэг рүүгээ ойртсоор байв.
Бидний сонгосон замаар хүрэлцэн очих боломжгүй болсон тул ойролцоо газарт машинуудаа орхин цааш явганаар уул даван явсаар зорьсон цэгтээ хүрэв. Огтлолцлын цэг маань хадан уулын бэлд оршиж байв.
Энэ нутгийг Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалаар Монгол хүмүүс мэддэг билээ. Зорьсон бүхэн төвөггүй очиход бэрхтэй, энэхүү цэгт очсондоо манай багийнхан сэтгэл өндөр баяртай байлаа.
Манай аяллын багт Болдбаатар, Цэнгэл, Баяраа, Батаа, Баярбат, Тэгшзаяа болон миний бие, нийт 7 хүн хамрагдав.
Сэгс Цагаан Богд
/Тэмээчин бүсгүйн захидал/
“Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна аа
Намар та манай нутагт
Нартай хамт ирсэн юмуу
Сэгс Цагаан Богд ууланд
Сэрүүн унах болоогүй юмуу
Цэлгэр говь минь нараа дэрлээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож
Салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Нарны илч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна
Зун намартаа говь ингэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үргээн
Цас үүлэндээ хайлдаг юм
Нүдэнд дулаахан хархүү та
Нүүдлийн шувуу байсан юмуу
Уужим говийн бяцхан бүрд би
Ус нь цалгиж үлдсэн юмуу
Сэм сэмхэн санаа алдаад
Сэтгэл нэг л сүжрээд байна
Намар та манайд ирэхдээ
Намайг ганц түлсэн шүү дээ
Батиар биш дээ хүнийг та
Барьж харах шахсан шүү дээ
Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд
Өндөг шиг дуугүй явчихаад
Шувуу бүхэнд үг заагаад
Шуудан бүрийд захиа дайгаад
Нэгдлийн даргаас ч санаа зовохгүй
Нээрэн та намаржин чадлаа.
Уншаад баймаар таны захидлууд
Уулзахын заяа өгөөч гэжээ
Уулзахын заяа өгье гэтэл
Учралын жаргал аваач гэжээ
Учралын жаргал авья гэтэл
Улаанбаатарт ирээч гэжээ
Сэгс Цагаан Богдоо орхиод
Сэтгэл юугаа дагая гэвэл
Хонгор таны гэргий болоод
Хот газар сууяа гэвэл
Говь нутгийн хүрэн бүсгүй
Гоо үзэмж хүрэх болов уу.
Онгож гандсан миний царайд
Оо энгэсэг таарах болов уу
Уур гүйсэн байшинд суухаар
Утаагүй галд цай чанахаар
Улаа бутарсан говио орхиод
Улаанбаатарт очъёо гэвэл
Буянтай ханийн цалин хүртсэн
Бурхан байлаа ч таарах болов уу
Буурал хангайн цагаан өвөл
Булган дээлтэй ч даарах болов уу.
Уучлаарай, найз минь
Уурлах хэрэггүй тоглосон юм
Улаанбаатар сайхаан!
Уулс тийшээ хаяа тэлсэн
Үүлс дээшээ дээвэр тулсан
Улсын минь чандмань эрдэнэ
Улаанбаатар сайхаан!
Өдөн дэрнээс
Өглөө өндийн
Өнгийн шаахай
Өлмийд углан
Цоохор торгон
Хэвнэг нөмөрч
Цонхны хөшиг
Хэцээр татаж
Халуун ус
Хананаасаа аваад
Цахилгаан зууханд
Цайгаа чанаад
Үеийн тандаа эрхлэн суувал
Үнэхээр нэгэн жаргал бус уу!
Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зуугийн булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаавай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхвал
Аяа, бас жаргал бус уу!
Ажил тарсны дараагаар
Аав ээжийн ерөөлөөр
Цэцэг шиг хөөрхөн хүүгээ
Цэцэрлэгээс хамт аваад
Цэнгүүн сайхан үдэш
Цэнхэр дэлгэц ширтэн
Хөвсгөр диваанд шигдэн
Хөгжим дуу чагнан
Сайхан бие эрүүл (
Санаа сэтгэл саруул
Бие биенээ хайрлан суувал
Бидэн хоёрын жаргал бус уу|
Тэгэвч найз минь би
Тэнгэрийн энэ л хаяандаа
Тэмээчин эгэл заяандаа
Тоост их говийн
Тортогт хөх асар
Сэгс Цагаан Богддоо
Сэтгэл хоргодоод бололгүй нь!
Сундлан нүүх үүлс шиг
Суварган цэнхэр уулаа
Сувд шиг бэлд нь гялалзах
Сум нэгдлийн төвөө
Энэ нутагт тулсан
Эцэг өвгийн галаа
Он жилээр нэхэлгүй
Орхиод явж чадахгүй нь!
Ай даа, сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Анагай гурван цоохор
Ажин гурван ширдэг
Ах дүү гурван хаалга
Аман гурван сээр
Ар гурван дэл
Алаг гурван шанд
Задгай гурван хээр
Зах гурван бамбуу...
Нэр нь хүртэл шүлэг
Нээрээн сайхан нутаг!
Аяа, сайхан говь минь
Алтан шаргал говь минь
Солонгын долоон өнгө билээ
Идээний таван амт билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ
Аагтай цай шиг шаргалтан байдаг
Аргалын зоо шиг хиргэлтэн байдаг
Атан тэмээ нь хонгортон байдаг
Алагхан говьдоо хайртай би!
Эмээлийн бүүрэг шиг элгэн хад нь
Эсгээд авмаар иртэй ч гэлээ
Ээрэм газрын алаг чулуу нь
Эрхний бөөр шиг элүүн билээ
Их говийг холоос харахад
Ихэмсэг алс нь хүйтэн ч гэлээ
Илчтэй хөрсий нь алгаар дарахад
Илүүрийн ул шиг халуун билээ
Хулангийн тоос шингэх бэл нь
Хуурай ар шиг ширүүн ч гэлээ
Хүйсэн чинээ зүлгэн газраа
Хүүхдийн зулай шиг нимгэн билээ
Голдоо хүртэл хатсан юм шиг
Говийн заг хатуу ч гэлээ
Нарны илчинд ноцтол халсан
Нарийхан мөчир нь ногоон билээ
Цаадах уулс нь зэрэглэн хөвөх
Цагаан далай зэрэглээнд тунан
Өртөө газраас айлын гэр
Өдрийн од шиг цахилнам билээ
Халуун тогооноос бүрхээр авахад
Хамар цоргин бүгчих уур шиг
Таана аагсан хөхөмдөг манан.
Талаар дэгдэн хөөрнөм билээ
Хүдэн татсан нутаг юугаа
Хүсэл нь дагаад халуун явдаг
Хүрэн царайтай говийн хүмүүс
Хүний ясаар сайн билээ
Ялаа хальтрам ханан цавчилд
Янгир нь ямаатай ассан байдаг
Асга шаргих хадан хавчилд”
Аргал нь хоньтой нийлсэн байдаг
Алаг тууз шиг эрээн цайдамд
Адуу нь хулантай уралдан байдаг
Тэнгэрийн хиаз шиг цагаан цээлэнд
Тэмээ хавтгай туйлан байдаг
Өнгө гэрлийн хувилгаан
Өвгөн манхны давалгаан
Говь сайхан нутаг минь
Гоё сайхан болж байна
Цагаан суурин хээр босож
Цахилгаан дэн гэрт асаж
Цэнхэр говьдоо манай нэгдэл
Цэцгийн мандал дэлгэж байна
Хүний санаа алс сууж,. .
Хүсэл бодол нь айл бууж
Эгэл олны амьсгаа нийлсэн
Энэ нэгдэлд амьдрал сайн байна
Намар та энэ нутгаар
Нартай хамт давхиж явахдаа
Манай нэгдлийн сайхныг биширч
Малчдын хойморт саатаж суухдаа
Уянга модтой цагаан гэрий нь
Улаанбаатарын ганган тавьцы нь
Машинаа зогсоож гайхсан гэнэ лээ.
Малгайгаа авч магтсан гэнэ лээ
Нээрэн ч энд говь шигээ
Нэгдэл маань өргөн байна
Сэгс Цагаан Богд шигээ
Сэтгэл минь өндөр байна,. ..
Үеийн найз нь өөрийн нэгдлийн
Үүднээс сөхөж өрхнөөс татаж
Алсын хүнд хайраа хадгалж
Айлын хүүгээс түүнээ харамлаж
Задгай шаргал хөлгөн говьдоо
Зандан шатар шиг зуун тэмээгээ
Үүрийн туяанаар өрж явна
Үдэш болтол нүүж явна
Хонгор найз минь уулзъя гэвэл
Холын надтай учиръя гэвэл
Нар шиг говьдоо таныг урья
Сар шиг гэрээ энд барья
Эрхэм таныг эргээд ирэхэд
Эхийн голынхоо алимаар дайлъя
Усан үзмийн нь багцыг таваглаж
Ургацын шимээр хүндлэн цайлъя
Хангайн гоёлыг говьд өмсгөх
Хотын соёлыг хөдөө хүргэх
Хувь заяаг та бидэнд
Хувьсгалт буурлууд тавьсан байна
Хот хөдөө адилхан болох
Хойчийн өдрийг ойрхон болгож
Залуу насныхаа хамаг өнгийг
Зах нутагтаа хамт өгье
Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь
Хариу бичээрэй
Байнгын минь хаяг
Сэгс Цагаан Богд!
English Narrative
07-Nov-2021 -- Before our journey started me and some of my friends met in an event where we decided to make N43o, E099o intersection point our destination which is located north east of “Segs tsagaan bogd” mountain.
There were 6 of us and started our journey after a few days of preparation on 2021.11.06 with 2 vehicles. Since our destination is far (about 1000 km) and we will not be able to reach the point in one day we decided to rest for a night on our road.
After leaving Ulaanbaatar in the afternoon our team came to Arvaikheer which is the main city of Uvurkhangai aimag at 20:00. There was a newly built hotel named “Bogd” where we spent the night and moved on with our journey at 06:00 in the morning. On our journey we passed through Nariinteel sum – Khudag urt – Mongoliin khooloi – East side of Orog lake – Bayangovi (Bayankhongor) – Shinejinst (Bayankhongor). We arrived at Shinejinst sum at 15:30. On our route from Arvaikheer to Shinejinst there was freshly fallen snow.
After eating our own prepared food and putting gas in our vehicles in Shinejinst we headed for “Ekhiin gol”. The roads were buried and there seemed to be no one else headed for “Ekhiin gol” other than us because of that we were lost a little and got stuck in snow 3 times which caused our scheduled time to arrive at “Ekhiin gol” to delay and we arrived at 22:00.
“Ekhiin gol” is a small settlement known as Mongolia’s hottest place where around 10 families live where they grow crops during the summer. Other than locals growing crops rangers and weather specialists live here in “Ekhiin gol”.
(picture)
The weather was snowy and cold (about -20C) which meant we could not spend the night inside our cars therefore we spent the night in the Environmental inspector’s office. In the morning the person who lives here named Tegshzaya gave us directions to our destination.
We drove for about 20 km on the road that is headed south from the settlement. We advanced step by step going around bumps bushes on a path that does not have a road. Our route became even tougher as we advanced we ran into a lot more rocky surfaces which might have given us a flat tire so we took a hollow pathway to our desired destination.
The path we chose put an end to our vehicle journey so we left our vehicles in a secure place and walked our way to our destination which was apparently at the foot of the mountain on the opposite side.
This part of the land is popularly known to Mongolians because of the “Segs tsagaan bogd” poem by D.Purevdorj. Our teammates were happy to reach the intersection point even though the journey was tough.
Our team consisted of 7 people who are Boldbaatar, Tsengel, Bayaraa, Bataa, Bayarbat, Tegshzaya and myself.