W
NW
N
N
NE
W
the Degree Confluence Project
E
SW
S
S
SE
E

Mongolia : Govĭ-Altay

46.9 km (29.1 miles) ENE of Altay, Govĭ-Altay, Mongolia
Approx. altitude: 1264 m (4146 ft)
([?] maps: Google MapQuest OpenStreetMap ConfluenceNavigator)
Antipode: 45°S 84°W

Quality: good

Click on any of the images for the full-sized picture.

#2: West #3: North #4: East #5: GPS reading #6: Travelling team #7: Eej Khairkhan mountain #8: Lizard rock #9: #9 mountain craters #10: rock with holes

  { Main | Search | Countries | Information | Member Page | Random }

  45°N 96°E  

#1: South

(visited by Artsmaa Gankhuyag)

Mongolian Narrative

17-Oct-2023 -- 2023.10.17 day reached N45 E96 point at exactly 11:05.

By the afternoon of 2023.10.06 our team reached Urgustei. From there we reached “Mom khairkhan” mountain of Tsogt sum, Govi-Altai province. We got to the “Altai--Bayan-Undur” permanent road of Idren’s desert by driving through the “Faith’s ridge mountain”. After driving on the road for a while we left the road and spent the night on the northwest side of “Eej Khairkhan”. Due to the windy conditions we parked our 3 vehicles in a triangle. After a light meal, we rested in our vehicles.

Since the weather was calm and not windy in the morning and we were close to N45 E96 our team decided to go to the point right away. Due to the fact that this area of the govi consisted of bushes, and desert plants, we could not go directly to the point. Lucky for us there was a road that led us very close to our destination. We left the road from the point closest to our destination and reached our intersection point walking in water channels and through grass.

We used the GPS to find the exact spot and took pictures of the 4 compass directions from the confluence point. In the picture to the east the “Eej Khairkhan” mountain is vibrantly visible. Happy about documenting a "new" confluence point our team headed towards the “Eej Khairkhan” mountain.

Mother Khairkhan (Eej khairkhan) Mountain is a mountain located at the border of Tsogt, Altai and Tseel Sums of Gobi-Altai Province, between the Mongolian Altai Mountains and the Gobi Altai Mountains, 2274 m above sea level and is located 1120 km from Ulaanbaatar. The main attraction of this area, the main attraction that delights the eyes of visitors from far and wide is the famous nine craters of Mama Khairkhan Mountain. These 9 craters are 9 separate rock formations in a row from north to south in the eastern lap of Mother Mountain. Each pot has water, which flows from one to another during high water years. From the top, craters 1-4 are smaller than others and have a diameter of about 1-3 m. They are connected to each other by 40-50 cm high stone thresholds. The 4th pot has no water and is filled with silt and reeds and bamboo are growing on the soil. Craters 5-8 are relatively large and have a diameter of about 5-6 meters. It is always full of water in any season of the year, and the depth is 2-8 meters. The 9th crater is located about 7-8 meters away from the others, and in the year of high water, the water forms a small spring and flows down the rocks. Also from the ends of the craters a underground like water comes out. There are also many rocks with unique shapes and positions. Like the Yembuu rock, Frog rock, mother’s womb rock, pigeon rock, lady rock.

According to local superstitions:

  • If a person prays to the Yembuu rock that person and their next 9 generations will be wealthy
  • Anyone who passes through the mother’s womb rock will feel reborn
  • Anyone without a child who touches the pigeon rock will have a big family
The mountain contains a cave that indicates that a person used to live there. The cave is a monk’s cave that is located near the 9 craters with a door that blocks the view of the craters. The most common creature living in the mountain is the Zamba lizard. It's the largest lizard in Mongolia. Another animal to avoid is the yellow spider. This spider gathers around a light at night.

Our team members consisted of me and B.Oyunbold, B.Batbold, Kh.Munkhbaatar, B,Buyanbadrakh and our children G.Narantushig, O.Tamir and B.Myanganbayar.

Mongolian Narrative

17-Oct-2023 -- Аяллын тэмдэглэл

2023 оны 10-р сарын 17-ны өдөр N45 E096 цэг дээр 11:05 цагт очив.

Манай аяллын багийнхан 2023 оны 10-р сарын 06-ны өдрийн үдээс хойхно хилийн цэргийн Өргөстэйн заставт хүрч очоод, тэндээс дөт зам заалган Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших “Ээж хайрхан” уулыг зорин хөдөллөө. Аж богдын нурууны салбар уулс болох Тавилангийн нурууны уулс дундуур сүлжин явсаар Идрэнгийн талаар зурайх “Алтай – Баян-Өндөр” гэсэн тод замд нийлэн хэсэг хугацаанд яваад, замаас салан явсаар “Ээж хайрхан”-ы баруун хойд талд хоноглов. Орой маш их талын салхитай байсан учир 3 машинаа гурвалжлан байрлуулж, хөнгөн хооллоод машиндаа амарцгаав.

Салхигүй, намуухан сайхан өглөө угтсан учир хайрхан дээр очихоосоо өмнө бидний дэргэд шахуу ойрхон байсан N45 E096 огтлолцлын цэг дээр очихоор санал нэгдэв. Энэ хэсэгт говийн ургамал, бут сөөг ихтэй байсан тул цэг рүү шууд чиглэн явах боломжгүй учир тааралдсан зам даган ойртсоор байв. Аз болоход хэрэлдсэн олон замын нэг нь уг цэгт нилээд ойрхон өнгөрсөн байв. Цэгтээ ойртож болох хамгийн ойр цэгээс замаас салж, усны суваг, ганга даган явсаар зорьсон цэгтээ машинуудтайгаа хүрч чадсан юм.

Ийнхүү огтлолцлын цэгээ GPS-ээрээ тодорхойлон, 4 зүгийн зургаа авч, багаараа зургаа татуулцгаав. Зүүн зүг рүү авсан зурагт “Ээж хайрхан” уул тод харагдаж байлаа. Ийнхүү нэгэн шинэ цэгт баталгаажуулалт хийсэн амжилттайгаар бид сэтгэл өндөр “Ээж хайрхан”-гаа зорин явлаа.

“Ээж хайрхан” уул бол Монголын, тэр дундаа “Говь-Алтай” нутгийнханы шүтээн хайрхан билээ. Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршдог далайн түвшнээс дээш 2274 м өргөгдсөн, Улаанбаатараас 1120 км зайд байх уул юм. Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Эдгээр 9 тогоо нь ээж уулын зүүн өвөрт, хойноосоо урагш цувраа байдалтай 9 тусдаа байрлах хадан хүнх юм. Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг. Дээрээсээ 1-4 хүртэлх тогоо хэмжээгээрээ бусдаас жижиг бөгөөд диаметр нь 1-3 м орчим. Хоорондоо 40-50 см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. 4 дэх тогоо нь усгүй болж дотор нь лаг шавар дүүрсэн байх бөгөөд хөрсжин зэгс, хулс ургах болсон. 5-8 дугаар тогоонууд харьцангуй том хэмжээтэй бөгөөд 5-6 метр орчим диаметртэй. Жилийн аль ч улиралд байнга дүүрэн устай байх бөгөөд гүн нь 2-8 хүртэл метр. 9 дэх тогоо бусдаасаа 7-8 метр орчим зайтай орших бөгөөд ус ихтэй жил түүнээс цааш хальсан ус задгайран жижиг булаг үүсгэн хад даган урсдаг. Мөн тогоонуудын төгсгөл хавиас газрын булаг маягтай шүүрдэг ус бий. Эдгээрээс гадна Ембүү хад, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөж залбирсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна хэмээн сүсэглэдэг. Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно хэмээдэг. Тагтаа хаданд үр хүүхэдгүй хүмүүс ирж сүсэглэвэл өнөр өтгөн гэр бүл болно хэмээн итгэж биширч иржээ. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан ламын агуй юм. Ээж хайрхан ууланд хамгийн түмээмэл тохиолдох мөлхөгч бол Замба гүрвэл. Үүнийг нутгийхан замба зараа ч гэж нэрлэдэг. Монгол орны хамгийн том биетэй гүрвэл. Үзээгүй хүмүүс гэнэт хараад айж цочиж болзошгүй. Түүнээс гадна өөр нэг болгоомжлох зүйл бол шар аалз. Энэ аалз шөнө гэрэлд олноор цуглана.

Бидний аяллын багт миний бие болон Б.Оюунболд, Б.Батболд, Х.Мөнхбаатар, Б.Буянбадрах, бидний хүүхдүүд болох Г.Нарантүшиг, О.Тамир болон Б.Мянганбаяр нар оролцов.


 All pictures
#1: South
#2: West
#3: North
#4: East
#5: GPS reading
#6: Travelling team
#7: Eej Khairkhan mountain
#8: Lizard rock
#9: #9 mountain craters
#10: rock with holes
ALL: All pictures on one page