English
27-Feb-2019 -- 2019-02-27-ны өглөө 06:00 цагт бидний хэдэн нөхөд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дэвсгэрт байрладаг “Өсөх зоос” компаний “Хүрэн шанд”-ын уурхайгаас Улаанбаатар хотын зүгт хөдлөв. Энэ нутагт хэд хоногийн өмнө орсон цас бүрэн хайлж амжаагүй байгаа нь замд бага зэргийн хальтиргаа үүсгэж байлаа. “Тера”-ийн гэгдэх замаар орж 100 орчим туулсны эцэст, энэ замаас салж Баяндалай сумын зүг аялав. Үндсэн зам дэржигнүүр ихтэй байсан учир бид замаасаа урд зүгт салж, үндсэн замынхаа урдуур зайдуухан явав. Тойруу замаар явж байгаа ч энэ зам бартаа саад багатай байлаа. Цоогондойн тал хэмээх хүний холын харааг шалгах мэт цэлийсэн, тэгш талаар явахад эх нутгаараа бахархах сэтгэл аяндаа төрнө. Замд хар сүүлт хэмээх зээрийн багаахан сүрэгтэй тааралдаж, тэдний хурдыг биширч явлаа.
Зам салснаас хойш 70 орчим км аялсны эцэст бидний замд E103, N43 уртраг, өргөрөгийн огтлолцлын цэг ойрхон байсан учир тэр цэгт очихоор зорив. Замгүй газраар явж байсан учир төдөлгүй тухайн цэгт хүрэв. Цэгийг GPS-ээр тодорхойлон, аяллын багийн 4 гишүүн зургаа татуулав. Бидний аяллын багт А.Ганхуяг, М.Батсайхан, Ш.Хүчитбаатар, П.Бадрал нар байлаа.
English Narrative
27-Feb-2019 -- The morning of 27 February 2019 me and my friends/teammates/ went to UB from “Umnugobi” province’s coal mine called “Khuren shand” which belongs to “Usukh zoos” company. It snowed a few days before so the road was slippery. First we went on a road called “Tera” so that we could go to Bayandalai sum. The main road was bumpy so we left it to the north. Even though we were bypassing the main road the ride was not bumpy. We were passing through Tsoogondoi steppe, that place made me feel proud of my wonderful country. We met a small herd of black tailed gazelle and their speed made us feel proud.
70 km after leaving the main road we were close to a degree confluence of longitude of 103E and latitude of 43N. We reached that point easily using GPS. Also our teammates took their pictures. Our team members are A.Gankhuyag, M.Batsaikhan, Sh.Khuchitbaatar, P.Badral.