English
15-Jul-2023 -- Аяллын тэмдэглэл
Наадмын амралтыг ашиглан манай гэр бүлийнхэн манай найзын гэр бүлийнхэнтэй хамт Хэнтий аймгийн Дадал сум руу аялж, N49о, E112о огтлолцлын цэг дээр очихоор шийдсэн юм.
Ийнхүү бид 2023.07.12-ны өдөр нь 07:30-д Цонжинболдог дээр уулзаж аяллаа эхлүүлэв. Замдаа бид Хэрлэн гол дээр байрлаж байсан хэсэг нөхөд болох Дадал сумын иргэдтэй нийлэн цааш хөдлөв.
Бид Хэнтий аймгийн төв Чингис хотод өдрийн хоолоо идэж Дадал сумыг зорьсон бөгөөд их бороо орсны улмаас шороон зам шавар, шавхай ихтэй байсан тул 2 удаа шаварт сууж, шөнийн 02:00 цагт Дадал сумын “Айлшинай” нэртэй отогт байрлалаа.
2023.07.13-ны өдөр бид Хэнтий аймгийн Дадал сумын төвд байрлах Орон нутаг судлах музей болон Тэмүүжингийн бага насны музейг үзэн сонирхож, байрлаж буй отогтоо амарч өдрийг өнгөрүүлэв.
Харин маргааш нь тус сумын иргэн болох Болоржин охиноор хөтөч хийлгэн Дадал сумын үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газрууд болох Хажуу булаг, Гурван нуур, Чингис хааны гэрэлт хөшөө, Энергийн овоо, Дэлүүнболдог (Тус газарт Тэмүүжин мэндэлсэн гэж Монголын нууц товчооны Нэгдүгээр бүлгийн 59 дүгээр хэсэгт дурдсан байдаг), Бодончарын өвсөн эмбүүл, Анчин баавайн музей зэргийг үзэж сонирхсон билээ. Тус суманд Монголын нууц товчоон дээр гардаг түүхт дурсгалт, газар олон байсан нь ихээхэн сонирхолтой байлаа.
Ийнхүү бид 2023.07.15-ны өдөр зорьсон цэг рүүгээ Дадал сумын иргэд болох Ц.Ганболд, Ж.Мөнхболд нараар хөтөчлүүлэн хамт хөдөлсөн. Тус цэг рүү хүрэх тогтсон зам байхгүй, хүний хөлөөс зайдуу газар байсан тул GPS-ийнхээ тусламжтайгаар нутгийн иргэдээр замчлуулан явсаар өдрийн 12:00 цагт зорьсон цэг маань байрших уулын бэлд ирэн замд унасан мод мөчрийг зайчлан хэсэг замыг ой модон дундуур машинаараа туулсан боловч цаашлах тусам явахад хэцүү болж зам мухардсан юм. Иймд бид цааш 600 гаруй метр газар ой дундуур алхаж явах шаардлага тулгарсан бөгөөд тус ой мод нь хүний хөлөөс хол тул зэрлэг өвс ургамал ихтэй, нисдэг шавжууд (ялаа, хөх түрүү, шумуул гэх мэт)-аар дүүрэн, аалзны тор олонтой, нэг төрлийн ширэнгэн ой байлаа. Ийнхүү бид алхаж явсаар 12:30 цагийн үед огтлолцлынхоо цэгтээ хүрэлцэн ирж, зорьсон зорилгодоо хүрэн, маргааш өглөө нь Улаанбаатар хот руугаа буцсан юм.
Энэхүү цэгийг зорьсон манай багт надаас гадна Г.Наранзул, Г.Нарангоо, Г.Нарантүшиг, Т.Батаа, Р.Оюунгэрэл, М.Гүнбилэг, Ц.Ганболд, Ж.Мөнхболд буюу нийт 8 хүн хамрагдав.
Монголын нууц товчоо – Нэгдүгээр бүлгийн 59 дүгээр хэсгээс:
Тэнд Есүхэй баатар Татаарын Тэмүжин Үгэ, Хори буха тэргүүтэн Татаар иргэдийг дагуулж ирэх үед жирэмсэн байсан Өгэлүн үжин Ононы Дэлүүн болдогт бүхүйд, зөв (чухам) тэнд Чингис хаан төржүхүй. Чингис төрөхдөө, баруун гартаа шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин үгэг авч ирэхэд төрөв хэмээн Тэмүүжин нэр өгсөн учир тийм.
English
15-Jul-2023 --
Travel Journal
To make the most of the Mongolian Naadam Festival our family and my friend’s family all decided on travel to Khentii province’s Dadal sum with the purpose of both going on vacation and reaching the confluence point N49о, E112о.
Therefore, our journey began after meeting our fellow travellers at Tsonjinboldog on 07:30 AM 2023.07.12. On our way we met up with the local citizens who lived near the Kherlen river and continued on together.
After eating our lunch in Khentii province’s Bayan-Adarga sum we continued on with our way to Dadal sum. Due to the heavy rain in Khentii province’s land we got stuck in mud exactly 2 times which resulted in our arrival at Dadal sum’s Ailshinai camping ground to be at midnight around 02:00 AM.
The next day which is 2023.07.13 we visited the Local Studies Museum and the Museum of Temuujin’s childhood which are located at the center of Khentii province’s Dadal sum. Then continued the day by relaxing back at our camping ground.
Then the next day we visited Dadal sum’s most beautiful and historical places such as Khajuubulag, Gurvannuur, Chingis khan’s bright statue, Energy pile, Bodonchir’s grass house, Deluun boldog (In The Secret History of the Mongols Deluun boldog is mentioned as the place where Temuujin is born in Chapter 1 Part 59), Hunter Baavai’s museum all guided by our guide Bolorjin who is a local citizen. The fact that there were many “The Secret History of the Mongols” historical monuments in this sum was fascinating.
Consequently, the next day of 2023.07.15 we started our journey to our destinated confluence point with new member to our crew whom were Ts. Ganbold, J. Munkhbold. They are the local citizens whom went as navigators. Due to the reason of no confirmed road to our confluence point we had to use our GPS and the navigations of the local citizens to approach our destination. By 12:00 midday we came to a dead end at the foot of the mountain even after moving numerous fallen trees to clear our path for our cars to pass through. Therefore, we continued on with our journey by foot through the very wild forest that seemed to have not been infiltrated by people. The forest seemed like a wild jungle due the forest being full of wild grass, plants, and a huge number of flying insects such as fly, gadfly, mosquitos. All of those combined with a large amount of spider webs we encountered the forest felt like one type of a jungle. After walking for a while by 12:30 pm we reached our confluence point. After reaching our destination and fulfilling our purpose we went back to Ulaanbaatar the next morning.
Our crew members consisted of 9 people in total besides myself were G.Naranzul, G.Narangoo, G.Narantushig, T.Bataa, R.Oyungerel M.Gunbileg, Ts.Ganbold, J.Munkhbold.
The Secret History of the Mongols - Chapter 1, Part 59:
Then Yesukhei baatar plundered Temüjin-üge, Qoribuga, and other Tatars. On his return, Lady Hoelun was pregnant. They were at Deluun-boldog on the Onon when Chinggis Khan was born. At the time of his birth, he held in his right hand a clot of blood as big as a knucklebone. Born at the time of the capture of the Tatar Temüjin-üge, they thought to name him Temüjin.